Лхам галерей уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэглэж тавихаас гадна тэдний уран бүтээлийг Монгол болон гадаад улс оронд таниулан сурталчлах олон талт цогц хөтөлбөрүүд, арга хэмжээнүүдийг идэвхжүүлэх замаар үзэгчид ба уран бүтээлчдийг холбох ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн залуу үеийг соён гэгээрүүлэх чиглэлээр Монгол болон олон улсын эрдэмтэн, зохиолч, уран бүтээлч нартай хамтран олон нийтэд нээлттэй лекц, семинарыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж ажиллаж байна. Галерейгээр дамжуулан Монголын залуу үед Монгол орны болон Төв Азийн урлаг соёлыг сурталчлан, таниулж, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлагийн салбарын шинэ галерейнуудын нэг билээ.
Үүсгэн байгуулагч
М.Нацагсүрэн нь DFA Hong Kong Investment Fund, Benchmark Mineral Intelligence UK, болон Mongolian Mineral Commodity Market ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Лондоны Кингс Коллеж (Kings College London) болон Саид Бизнесийн Сургуульд (Оксфордын Их Сургууль) тус тус магистрын зэрэг хамгаалсан.
Бизнесийн хөгжил
Галерейн менежер
График дизайнер