Балдан ийн Нарантуяа нь 1999 онд Улаанбаатар хотод төрсөн. 2021 онд СУИС-ийн ДДУС- ийн Монгол зураг бакалавр зэргээр Б.Нямхүү багшийг удирдлага доор төгссөн. 2021 оноос Монгол зураг нийгэмлэгт гишүүнээр элсэн, нийгэмлэгийн студи урланд уран бүтээлээ туурвиж байна. Алтан бийр 16, CAM 6, Art fair, Art week болон үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. 2024 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод зохиогдсон World art expo 2024 “Хамгаалагч” бүтээлээрээ, мөн ХБНГУ- ийн Берлин хотод зохиогдсон Зуу Hundert үзэсгэлэнд оролцсон. 2024 онд МУЭ- ийн гишүүн зураач болсон. Тэрээр бүтээлүүддээ оюун санааны хүчтэй бие даасан шинжтэй, бурханлаг хийгээд түүний эсрэг оршихуйн зэргэлдээх ертөнцийн тухай, эмэгтэй хүний гоо сайхан түүний дүр дүрслэлийг цаг хугацааны эрхэнд хувьсан өөрчлөгдөх хийсвэр дүрслэлүүдийг хувь хүний онцлог, орон зай, түүнийгээ чөлөөтэй бүтээлээрээ илэрхийлдэг.