Арюуна Булутова нь 1993 онд төрсөн, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын залуу медиа артист уран бүтээлч юм. Тэрээр дижитал болон женератив урлагийн төрлөөр дамжуулан Буриадын соёлын нэг хэсэг болох буддизм болон бөө мөргөлийн өвийг тусган үзүүлдэг. Хөдөлгөөний дизайнер чиглэлээр мэргэшсэн Арюуна нь хөгжимчид, загвар зохион бүтээгчид болон бусад уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Буриадын загварын ABZAEVA брэндэд зориулж хийсэн дуу дүрсний үзүүлбэрээ Mercedes-Benz Fashion Week Moscow 2022, Moscow Fashion Week 2022 загварын долоо хоногт үзүүлсэн бөгөөд Алтан зөгий график дизайны биенналь болон ArtMasters 2022 тэмцээнд оролцсон туршлагатай уран бүтээлч юм.