Д.Отгонтөгс нь нүүдлийн соёл, түүний залгамж чанар, соёлын ой санамж болон хүний дотоод
хувьсал, амьдралын шилжилт, нүүдлийн сэдвүүдийг бүтээлүүддээ тусган, олон төрөл,
техникээр бүтээл туурвидаг уран бүтээлч юм. Уран бүтээлч гэр бүлд төрж, өссөн тэрээр бага
наснаасаа зураг зурж эхэлсэн бөгөөд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд бакалаврын зэрэг
хамгаалсан. Түүний уран бүтээлүүд Ази, Европ, АНУ зэрэг дэлхийн олон оронд дэлгэгдэж байв.
Бүтээл хийхдээ урьдчилсан ноорог ашиглахгүйгээр зөн совиндоо хөтлөгдөн ажилладаг учир
бүтээл бүрийг байгалийн жамаараа урган гарч ирэхийг зөвшөөрч, бүтээх үйл явцын нэгэн
зэрэг бүтээгч, гэрч нь болдог байна.