Хугацаа
January 23, 2026 - February 23, 2026
Хаяг
LKHAM gallery, Central Park Office, 10th floor Sukhbaatar District, 1st Khoroo Ulaanbaatar, Mongolia 14240
“Би нүүж байна” нэртэй энэхүү үзэсгэлэн нь хүн болж төрсөн цагаас эхлэн өнөөдрөөс маргааш руу, нэг орон зайгаас нөгөөд тасралтгүй нүүдэллэж, шилжиж байдаг хүний амьдралыг өгүүлнэ. Үйчүүр тоглоомын дөрвөлжин нүднүүдэд байрласан амьтдын дүрс нь тоглоомын нүүдэл бүрийг санагдуулахын зэрэгцээ нүүдэлч амьдралын мөчлөг, орон зайн тасралтгүй шилжилтийг илэрхийлнэ. Амьтад өөр өөрийн гэсэн зам, нүүдэлтэй бөгөөд энэ нь шилжилт хөдөлгөөний тасралтгүй байдлыг бэлгэднэ.Бүтээл дээр дүрслэгдэж буй хэлбэрүүд нь ерөнхий орон зай, цаг хугацааны хүрээ,зам, хөдөлгөөнийг төлөөлүүлж дүрсэлсэн.Уламжлалт тоглоомын бүтэц орчин үеийн дүрслэлтэй огтлолцож, нүүдэл бол зөвхөн газарзүйн хөдөлгөөн бус, соёлын дурсамж, давтагдах амьдралын үйл явц болохыг өгүүлж байна.Хурдацтай өөрчлөгдөж буй энэ нийгэмд хүмүүс нүүдэл, шилжилтийн явцдаа өөрийн өв соёл, уламжлалаа алдахгүй байгаасай гэсэн санааг энэхүү бүтээлд шингээсэн.
Миний харсан үйчүүр тоглоомын дүрслэлд тухайн цаг үеийнхээ нийгэм ,аж байдал,хүн байгалийн харилцааг дүрсэлсэн нь миний сонирхолыг татсан.Бид нар энэ амьдрал,нийгэмд зарим үед өөрсдөө мэдэлгүй нүүдэл хийж нүүж байгаа нь нүүдэл хийх шийдвэр гаргах, үргэлжид нүүж,шилжиж,хөдөлгөөнтэй байдаг юм байна гэж би боддог.














