Үзэсгэлэн

“ALLES im Fluss”

Хугацаа

March 07, 2026 - April 20, 2026

Хаяг

LKHAM gallery, Central Park Office, 10th floor Sukhbaatar District, 1st Khoroo Ulaanbaatar, Mongolia 14240

‘’Бүх зүйл урсгалд’’ үзэсгэлэн нь гадна харагдах дүр төрхөөс илүүтэйгээр дотоодод өрнөх хэмнэл, чимээгүй тэсвэр, үл үзэгдэх амьдралын урсгалд анхаарлаа хандуулна. Түүний уран бүтээлүүд нь тодорхой дүрслэлд баригдах бус харин мэдрэхүй, орон зай, сэтгэлгээний тасралтгүй урсгалыг илэрхийлэхийг зорьсон.
Сэтгэлгээ бол хязгааргүй орон зайд орших тасралтгүй хөдөлгөөн юм. Тиймээс дүрслэл бүр нь ухамсрын гүнээс урсан гарч ирэх дотоод дуу хоолойг илэрхийлж, цаг хугацааны агшин бүрт хувьсан өөрчлөгдөж, задран, дахин бүрэлдэн шинэ хэлбэрт шилжин хувирах үйл явцыг харуулна.
Түүний бүтээлүүдэд шингэсэн дүрслэлүүд нь гадаад ертөнцийн хөдөлгөөн, бодит дүрслэлээс анхаарлыг тань аажмаар холдуулж, дотоодод өрнөх хэмнэл, цаг хугацааны шилжилт, үл үзэгдэх урсгал үргэлж оршин байдгийг сануулна.

    0
    Order Summary
    Your cart is empty