Үзэсгэлэн

Хэллэгийг илэрхийлэхй – Уран бичлэг болон дижитал төсөөлөл

Хугацаа

September 11, 2026 - October 10, 2026

Хаяг

“Каллиграф ба Дижитал Төсөөлөл“ үзэсгэлэн нь Монголын уламжлалт уран бичлэгийн урлагийг дижитал технологиос үүдэлтэй хэл ярианы хувьсал, түүнийг илэрхийлэгч хэрэгслүүдийг судалсан орчин үеийн урлагийн хэлбэрүүдтэй холбон харуулсан. 

Куратор Фредерик Лемэгр, Фабьен Зокко (Франц) нарын санаачилсан энэхүү үзэсгэлэнд хэлийг зогсолтгүй хувьсах, оршин буй амьд материал хэмээн үзэж, түүнийг судалдаг Франц болон олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүд дэлгэгджээ. Энд хүний гарын хөдөлгөөн, машины ажиллагааны ой санамж ба алгоритм, өв соёл ба туршилт, тэмдэг болон хэлбэр дүрс хоорондын бүдэгрэлтийг харуулж байна. Ийнхүү зураг дүрслэл, эд зүйлс болон инсталляци бүтээлүүд нь хэлийг мэдрэхүйн туршлага болгон хувиргаж, хүний ой санамж, ертөнцийг үзэх үзэл хэрхэн тасралтгүй хувьсан өөрчлөгддөгийг илэрхийлнэ.

Уран бүтээлчид
Вероник Белан ба Жюли Хету, Людовик Бернхард, Даша Илина, Самандбадраагийн Тамир, Беренис Серра, Фабьен Зокко

Үзэсгэлэнгийн кураторууд
Фредерик Лемэгр ба Фабьен Зокко

Төслийг хэрэгжүүлэгч
Каптюр (Captures) агентлаг (Франц)

Дэмжигч байгууллагууд
Франц Институт (Institut Français), Улаанбаатар дахь Альянс Франс (Alliance Française), „Эрдэнэсийн Хүрээ“ Монгол каллиграф, урлагийн төв ТББ, болон ЛХАМ (LKHAM) галерей.

0
Order Summary
Your cart is empty