Арга хэмжээ

Бусад арга хэмжээ

Барлах урлагийн өдөр

Барлах урлаг нь Монголд XIII зуунаас уламжлагдан ирсэн бөгөөд ном, дүрслэх урлагийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Өнөөдөр энэ уламжлал нь орчин үеийн уран бүтээлчдийн график, холимог техник, монотип бүтээлд шинэ хэлбэр, өнгө төрхтэйгээр үргэлжилсээр байна.

2018 оноос Германд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэнээр 3-р сарын 15-ныг жил бүр Барлах урлагийн өдөр болгон тэмдэглэдэг болсон.

Иймд энэ өдрийг тохиолдуулан Лхам галерейд нээлтээ хийсэн “Бүх зүйл урсгалд” үзэсгэлэнгийн хүрээнд уран бүтээлч Н.Зулцэцэг бар зургийн техник танилцуулах сургалт зохион байгуулж, үзэгчидтэй урлагийн нээлттэй ярилцлага өрнүүлэх гэж байна.

Та бүхнийг урлагийн орчинд дарс шимэн, бүтээлчээр нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

  • Өдөр
  • ЦАГ
  • ENTRANCE
  • ХАЯГ
  • 15, March
  • 14:00
  • Tax
  • Central Park Office, 10th floor, Sukhbaatar district, 1st khoroo
    0
    Order Summary
    Your cart is empty